Чанарын баталгаажуулалтын алба
Танилцуулга
Шихихутуг их сургуулийн Чанарын баталгаажуулалтын алба нь сургалт, эрдэм шинжилгээ, байгууллагын үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах, байгууллагын хөгжлийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой үндсэн нэгж юм.
Тус алба нь чанарын удирдлагын тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хангаж, оролцогч бүх талын оролцоонд тулгуурласан тасралтгүй сайжруулалтын зарчмыг хэрэгжүүлэн ажилладаг.
Чанарын баталгаажуулалтын үйл ажиллагаа нь Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд дараах үндсэн чиглэлд хэрэгжинэ:
- Дотоод чанарын баталгаажуулалт
- Хөндлөнгийн үнэлгээ
- Магадлан итгэмжлэл
Зорилго
Сургалт, эрдэм шинжилгээ, байгууллагын үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлж, тасралтгүй хөгжүүлэхэд оршино.
Чанарын баталгаажуулалтын албаны үйл ажиллагааны чиглэл
- Дотоод чанарын баталгаажуулалт: сургалтын хөтөлбөр, сургалт, судалгааны үйл ажиллагаанд дотоод үнэлгээ хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээ тогтолцоог хэрэгжүүлэх, чанарын үзүүлэлт, шалгуур, KPI боловсруулж мөрдүүлэх, суралцагч, багш, ажилтны санал, сэтгэл ханамжийн судалгаа хийх
- Хөтөлбөрийн чанар ба нийцэл: хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн стандартад нийцүүлэх, шинэ хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийг зохион байгуулах, хөтөлбөрийг сайжруулах төлөвлөгөө боловсруулах
- Магадлан итгэмжлэл: хөтөлбөр болон байгууллагын магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлыг хангах, өөрийн үнэлгээний тайлан боловсруулах, магадлан итгэмжлэлийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах
- Хөндлөнгийн үнэлгээ ба аудит: үндэсний болон олон улсын байгууллагын хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулах, шинжээчдийн үнэлгээ, аудитын үйл ажиллагааг дэмжих, ил тод, нээлттэй үнэлгээний орчныг бүрдүүлэх
- Чанарын удирдлагын тогтолцоо: ISO 9001:2015, ISO 21001:2018 стандартын хэрэгжилтийг хангах, чанарын бодлого, журам, гарын авлага боловсруулах, дотоод аудит зохион байгуулах
- Мэдээлэл, тайлагнал: чанарын үзүүлэлт, тайланг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, дээд боловсролын цахим мэдээллийн сантай уялдуулан мэдээлэл боловсруулах, удирдлагын шийдвэр гаргалтыг мэдээллээр хангах
