ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ТУСГАЙ ДЭГЛЭМД ХАМААРАХ БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

Authors

DOI:

https://doi.org/10.66582/qce10323

Keywords:

Чөлөөт бүс, бүртгэл, хяналт, эдийн засгийн чөлөөт бүс

Abstract

Чөлөөт бүс нь эдийн засгийн тусгай дэглэм бүхий нутаг дэвсгэр 
бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, 
үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дэмжих замаар улс орны 
хөгжлийг хурдасгах чухал бодлогын хэрэгсэл юм. Монгол Улсад 
2002 оноос эхлэн Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшгийн 
хөндий зэрэг чөлөөт бүсүүдийг байгуулсан ч эдгээрийн бүртгэл, 
хяналтын тогтолцоо бүрэн боловсроогүй, уялдаа холбоо сул 
байгаа нь бодит үр өгөөжийг бууруулах нэг хүчин зүйл болж 
байна. 
Энэхүү өгүүлэлд чөлөөт бүсийн тусгай дэглэмд хамаарах 
бүртгэл, хяналтын тогтолцооны эрх зүйн үндэс, хэрэгжилтийн 
өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шинжилж, олон 
улсын сайн туршлагатай харьцуулсан судалгаа хийв. Судалгаанд 
баримт бичгийн шинжилгээ болон харьцуулсан эрх зүйн аргыг 
ашиглав. 
Судалгааны үр дүнд Монгол Улсад чөлөөт бүсийн бүртгэл, 
хяналтын системийн цахимжуулалт хангалтгүй, 
байгууллагуудын мэдээлэл солилцоо сул, хуулийн хэрэгжилтийн 
уялдаа дутмаг байгааг тогтоов. Үүнийг сайжруулахын тулд 
бүртгэлийн цахим системийг нэгдсэн байдлаар хөгжүүлэх, 
хяналтын байгууллагуудын уялдааг сайжруулах, ил тод, үр 
нөлөөтэй хяналтын механизм бий болгох шаардлагатай байна. 
Abstract 
Free zones are special economic areas established to attract foreign 
and domestic investment, promote production and trade, and 
accelerate national economic growth. In Mongolia, four free zones—
Altanbulag, Zamiin-Uud, Tsagaannuur, and Khushig Valley—have 
been established since 2002. However, the efficiency of their 
registration and monitoring systems remains limited due to weak 
institutional coordination and insufficient digitalization, which 
reduces their overall effectiveness and transparency. 
This paper examines the legal framework, current implementation, and challenges of registration and monitoring systems under the 
special regime of free zones in Mongolia. The study employs a 
documentary analysis and comparative legal approach to evaluate 
national practices against international models. 
Findings reveal that Mongolia’s free zone monitoring mechanisms are 
inadequately integrated and partially outdated. To improve their 
performance, the study recommends developing a unified digital 
registration system, enhancing inter-agency information exchange, 
and establishing transparent, result-oriented monitoring mechanisms 
consistent with international best practices.

Downloads

Published

2026-04-07

Issue

Section

Өгүүлэл

How to Cite

ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ТУСГАЙ ДЭГЛЭМД ХАМААРАХ БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО. (2026). ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ , 33(2). https://doi.org/10.66582/qce10323