ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛ ДЭХ  ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙН ҮҮРЭГ: ОНОЛ, АРГА ЗҮЙ

Authors

DOI:

https://doi.org/10.66582/7zw3vz57

Keywords:

харьцуулсан эрх зүй, эрх зүйн тогтолцоо, эрх зүйн хэв шинж, эрх зүйн уялдуулах үйл явц, эрх зүйн шинэчлэл, Монгол Улс

Abstract

Харьцуулсан эрх зүй нь хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд бие 
даасан салбар бөгөөд эрх зүйн тогтолцоог судлах, шинжлэх, 
харьцуулах замаар тэдгээрийн ижил төстэй болон ялгаатай 
шинжийг тодорхойлж, орчин үеийн дэлхийн эрх зүйн 
тогтолцооны хэв шинжийг нарийвчлан судалж, ойлгоход 
чиглэдэг. 
Мөн харьцуулсан эрх зүй нь тухайн улсын эрх зүйн зарчим, 
институтийг гүнзгийрүүлэн судлах боломжийг бүрдүүлж, эрх 
зүйн тогтолцооны нөлөөлөл, нийгэмд үзүүлэх өөрчлөлтийн 
талаар хил дамнасан өргөн хүрээний ойлголтыг олгодог. 
Гадаад улсад хэрэгжиж буй эрх зүйн шийдлүүдийг харьцуулан 
судалж, өөрийн үндэсний нөхцөлд нийцсэн үр дүнтэй эрх зүйн 
загваруудыг нутагшуулах боломжтой болдог. Энэ хүрээнд 
харьцуулсан эрх зүйн үүрэг нь эрх зүйн шинэчлэл хийж буй Монгол 
Улсын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд үндэсний хууль 
тогтоомжийг боловсронгуй болгох, шинэчлэх хэрэгцээтэй нягт 
холбоотой байна. 
Иймд эрх зүйн тогтолцоонуудыг харьцуулан шинжлэх нь 
үндэсний хууль тогтоомжийг сайжруулах, шинэчлэх, орчин үеийн 
шаардлагад нийцүүлэх, улмаар эрх зүйн тогтолцооны үр нөлөөг 
нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болдог. 

Downloads

Published

2026-06-16

Issue

Section

Өгүүлэл

How to Cite

ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛ ДЭХ  ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙН ҮҮРЭГ: ОНОЛ, АРГА ЗҮЙ. (2026). ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ , 34(1). https://doi.org/10.66582/7zw3vz57