ХУУЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
DOI:
https://doi.org/10.66582/7ztvjr50Keywords:
мэнд, сайн сайхан байдал, стресс, ажлаас халшрах хам шинж, сэтгэл зүйн уян хатан чадвар, хууль зүйн салбар, олон улсын туршлагаAbstract
Хуулийн салбарын мэргэжилтнүүд нь өндөр хариуцлага,
хугацааны дарамт, зөрчил маргаантай орчин, хүний эрх, эрх
чөлөө, хувь заяанд нөлөөлөх шийдвэр гаргалт зэрэг онцлогоос
шалтгаалан сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэл өндөртэй
мэргэжлийн бүлэгт хамаардаг. Олон улсын судалгаагаар
өмгөөлөгч, шүүгч, прокурор, хууль сахиулах байгууллагын
ажилтнуудын дунд стресс, ажлаас халшрах хам шинж, сэтгэл
гутрал, түгшүүр, архи, бодисын зохисгүй хэрэглээ, мэргэжлийн
хоёрдогч сэтгэцийн гэмтэл, амиа хорлох эрсдэл харьцангуй
өндөр илэрдэг болохыг тогтоосон байна (Krill et al., 2016; Organ
et al., 2016). Иймээс олон улс орон энэ асуудлыг зөвхөн хувь
хүний эрүүл мэндийн асуудал бус, шударга ёсны тогтолцооны
чанар, байгууллагын тогтвортой байдал, иргэдийн итгэлтэй
холбоотой стратегийн асуудал гэж үзэх болсон.
Энэхүү өгүүлэлд АНУ-ын Хуульчдад туслах хөтөлбөр,
Ажилтнуудад туслах хөтөлбөр, Канадын Сэтгэл зүйн бэлэн
байдлын хөтөлбөр, Австралийн сэтгэл зүйн тусламжийн
нэгдсэн үйлчилгээ, Европын Холбооны ажлын байрны стресс ба
нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийн удирдлага, ХБНГУ-ын Цагдаагийн
сэтгэл зүйн алба, Их Британийн Сэтгэцийн гэмтлийн эрсдэлийн
менежмент болон LawCare байгууллага, Сингапурын Practice Well санаачилгыг харьцуулан авч үзэв. Эдгээр туршлагын
нийтлэг шинж нь нууцлалтай зөвлөгөөний үйлчилгээ, эрт
илрүүлэг, стрессийн удирдлага, туршлага нэгт дэмжлэг,
байгууллагын соёлын үнэлгээ, сэтгэл зүйн сургалт, мэргэжлийн
тусламжид холбох тогтолцоог цогцоор нь хөгжүүлсэнд оршино
(American Bar Association, n.d.; Greenberg et al., 2010; LawCare,
2024).
Монгол Улсад хуульч, шүүгч, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллагын ажилтнуудад зориулсан үндэсний
хэмжээний сайн сайхан байдлын бодлого, нууцлалтай
зөвлөгөөний үйлчилгээ, судалгаа-үнэлгээний тогтолцоо, сэтгэл
зүйн сургалт, туршлага нэгт дэмжлэгийн сүлжээ, хямралын
дараах сэтгэл зүйн тусламжийн багийг үе шаттай бий болгох
шаардлагатай байна. Хуульчдын сэтгэцийн эрүүл мэнд, сайн
сайхан байдал нь зөвхөн хувь хүний асуудал бус, шударга ёсны
чанар, иргэдийн итгэл, хууль дээдлэх ёсны тогтвортой байдлын
үндэс мөн.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2026 ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.