ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНД  ЗАХИАЛАГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД НОТАРИАТЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО

Authors

DOI:

https://doi.org/10.66582/jj840830

Keywords:

орон сууц, захиалагчийн эрх, хэрэглэгч, нотариат, стандарт гэрээ

Abstract

Хүн амын төвлөрөл ихсэж үүнийгээ даган иргэд хямд үнээр орон 
сууцтай болох боломжийг эрэлхийлэн орон сууц захиалгын гэрээг 
ихээр байгуулах болсон. Барилгын компаниуд гэрээний стандарт 
нөхцөлийг нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн боловсруулж, 
захиалагч талд гэрээний агуулгыг өөрчлөх, харилцан тохиролцох 
бодит боломж олгодоггүй. Тухайлбал энэ төрлийн гэрээг бизнес 
эрхлэгчид өөрсдөө боловсруулдаг бөгөөд нэг стандартаар 
хэрэглэгч/захиалагч бүртэй гэрээ байгуулдаг ба харилцан 
тохиролцож гэрээний нөхцөлийг боловсруулдаггүй сул талтай. 
Энэ нь захиалагчид уг гэрээнд гарын үсэг зурах эсхүл 
зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээ байгуулахгүй байх нөхцөлийг 
бүрдүүлдэг. Гүйцэтгэгч компаниуд гэрээний нөхцөлийг 
боловсруулахдаа нэг талд ашигтай буюу өөртөө давуу байдал 
олгосон харин хэрэглэгчдэд сул талтай, илүү хариуцлага 
хүлээлгэсэн, эрх хязгаарласан зэрэг гэрээний нөхцөлийг 
боловсруулдаг. Түүнчлэн гэрээний нөхцөл нь мэргэжлийн үг хэллэг 
агуулагдсан, ойлгомжгүй байдгаас шалтгаалан хэрэглэгч бүрэн 
ойлголгүйгээр зөвшөөрч гарын үсэг зурах нь элбэг. Энэхүү 
өгүүлэлд орон сууц захиалгын гэрээний эрх зүйн зохицуулалт, 
захиалагчийн эрх зөрчигдөх шалтгаан, түүнээс урьдчилан 
сэргийлэхэд нотариатын гүйцэтгэх үүрэг, оролцоог судалж, эрх 
зүйн орчныг боловсронгуй болгох санал дэвшүүлэв. 

Downloads

Published

2026-06-16

Issue

Section

Өгүүлэл

How to Cite

ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНД  ЗАХИАЛАГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД НОТАРИАТЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО. (2026). ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ , 34(1). https://doi.org/10.66582/jj840830

Similar Articles

11-20 of 36

You may also start an advanced similarity search for this article.