ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХӨГЖЛИЙН НӨЛӨӨН ДЭХ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ИРЭЭДҮЙ: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.66582/6x8pse52Keywords:
хиймэл оюун ухаан, хуульчийн мэргэжил, хуулийн технологи, генератив, галлюцинаци, хууль эрх зүйн зохицуулалтAbstract
Дэлхий даяар өрнөж буй дөрөвдүгээр аж үйлдвэрийн хувьсгал
хууль зүйн салбарын уламжлалт хэв маягийг сууриар нь өөрчилж
байна. 2024 оны байдлаар олон улсын хуулийн фирмүүдийн 79 хувь
нь үйл ажиллагаандаа Хиймэл оюун ухааныг нэгэнт нэвтрүүлсэн
нь энэхүү технологи 'туслах' хэрэгслээс 'стратегийн түнш' болон
хувирсныг илтгэнэ. Монгол Улсын хувьд 2025 онд батлахаар
төлөвлөж буй хиймэл оюун ухааны үндэсний стратеги болон
'ХуульTech' зэрэг үндэсний платформуудын хэрэглээ нь
технологийн бэлэн байдлыг харуулж байгаа ч, эрх зүйн орчны
хувьд 'зохицуулалтын хоосон орон зай оршсоор байгаа нь
хуульчийн мэргэжлийн хүрээнд хиймэл оюун ухааны хэрэглээ,
хариуцлага, ёс зүйн зохицуулалтыг тусгайлан зохицуулах эрх зүйн
орчин бүрдээгүй байна. Энэхүү судалгааны ажил нь хиймэл оюун
ухааны нөлөөгөөр хуульчийн мэргэжлийн үнэ цэн хэрхэн хувьсаж
буйг тодорхойлж, дотоодын эрх зүйн орчин дахь “галлюцинаци”
болон ёс зүйн хариуцлагын асуудлыг харьцуулсан шинжилгээний
аргаар судлахыг зорив.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2026 ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.