ИРГЭНИЙ ҮҮРГИЙН ОНОЛЫН ФИЛОСОФИ, ЭРХ ЗҮЙН ҮНДЭС: АНГИЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА
DOI:
https://doi.org/10.66582/23bzc393Keywords:
Иргэний үүрэг, Үндсэн хуулийн үүрэг, Эрх ба үүргийн харилцан хамаарал, Нийгмийн гэрээний онол, Иргэний оролцоо, Хариуцлагатай иргэн, Ардчилсан засаглалAbstract
Орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн хөгжил нь хүний болон
иргэний эрхийг өргөн хүрээнд баталгаажуулж, тэдгээрийг
институцчилэх чиглэлд голлон төвлөрч ирсэн байна. Хүний эрхийн
олон улсын стандарт болон үндэсний Үндсэн хуулиудын хөгжлийн
явцад эрхийн хамгаалалт өргөжиж, иргэнийг төрийн хэт
оролцооноос хамгаалах механизм боловсронгуй болсон хэдий ч энэ
үйл явц нь иргэний үүргийн агуулга, түүний эрх зүйн болон
институцийн байр суурийг харьцангуй орхигдуулахад хүргэсэн
байна. Үүний улмаас нийгэмд эрх, үүргийн тэнцвэргүй байдал бий
болсон талаар судлаачид онцлох болжээ.2 Эрх, үүргийн харилцаа
нь онолын хувьд харилцан хамааралтай, салшгүй шинжтэй
боловч практикт эрхийг өргөтгөх, үүргийг хязгаарлах хандлага
давамгайлж байгаа нь төр, иргэний харилцаанд хариуцлагын
тэгш бус байдал үүсгэх нөхцөл болдог. Иргэний үүрэг нь эрхийн
эсрэгцэл бус, харин түүнийг нөхцөлдүүлэгч, баталгаажуулагч
элемент бөгөөд иргэний үүргийг онол, хууль зүй, практикийн
уялдаанд судлах нь нийгмийн тогтвортой байдал, хууль ёсны
хэрэгжилт, ардчиллын баталгаанд онцгой ач холбогдолтой юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2026 ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.