Skip to content

Сэтгэл судлалын тэнхим

Сэтгэл судлалын тэнхим

Сэтгэл судлалын тэнхим нь Шихихутуг их сургуулийн сэтгэл судлалын бакалавр болон магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн академик нэгж юм.

Тус тэнхим нь сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, судалгаа, практикийг уялдуулсан сургалтыг хэрэгжүүлж, суралцагчдад хүний зан үйл, сэтгэцийн үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгох, үнэлэх, практикт хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг олгоход чиглэн ажилладаг.

Мөн тэнхим нь орчин үеийн сэтгэл судлалын чиг хандлагад нийцсэн, судалгаанд суурилсан сургалтын орчныг бүрдүүлж, мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг сэтгэл судлаачдыг бэлтгэхэд анхаарч ажиллана.

Зорилго

Сэтгэл судлалын тэнхимийн зорилго нь:

  • Сэтгэл судлалын бакалавр, магистрын сургалтын чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх
  • Судалгаанд суурилсан, практикт чиглэсэн сургалтыг хөгжүүлэх
  • Хүний зан үйл, сэтгэцийн үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, үнэлэх, шийдвэрлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  • Мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай сэтгэл судлаачдыг төлөвшүүлэх
  • Дотоод, гадаад хамтын ажиллагаанд тулгуурласан сургалт, судалгааг хөгжүүлэх

Сэтгэл судлалын тэнхим