Бизнесийн эрх зүй бакалаврын хөтөлбөр
Хөтөлбөрийн индекс
042103
Магадлан итгэмжлэгдсэн
2014 он
Хичээллэх өдөр
Өдрийн анги
Суралцах байршил
Шихихутуг их сургуулийн төв байр
Суралцагчийн тоо
30 оюутан
Суралцах хугацаа
4 жил
Бизнесийн эрх зүй сургалтын төлөвлөгөө
Бүтээгч
Хүрэх үр дүн PLO-1
Тодорхой тохиолдол, хэрэг, маргааныг хууль зүйн үүднээс эрх зүй судлал, шинжлэх ухаан, хууль хэрэглээний мэдлэг, чадвар, арга зүйг ашиглаж задлан шинжлэх, эдийн засгийн үр шимийг тооцоолон эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх;
Хүрэх үр дүн PLO-2
Мэргэжлийн хандлага, арга зүй шаардсан эрх зүйн асуудлаар бизнесийн бүхий л эрсдэл, боломжуудыг тодорхойлон зөвлөгөө, тусламж үзүүлэх;
Хүрэх үр дүн PLO-3
Эрх зүйн асуудлаар шинжлэх ухааны оновчтой арга зүйд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх; үр дүнг нь бизнесийн болон бизнесийн бус аливаа үйл ажиллагааг сайжруулахад ашиглах;
Хүрэх үр дүн PLO-4
Эрх зүйн баримт бичгүүд болон аж ахуй, бизнесийн байгууллагын баримт бичиг, гэрээ хэлцлийг эрх зүй, эдийн засгийн үндэслэлтэйгээр боловсруулах; үнэлж дүгнэх; боловсронгуй болгох;
Хөгжигч
Хүрэх үр дүн PLO-5
Эрх зүйн бүхий л асуудлаар, шинжлэх ухааны оновчтой арга зүйд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх; үр дүнг нь аливаа үйл ажиллагааг сайжруулахад ашиглахаас гадна худалдааны эрх зүй, арилжааны эрх зүй зэрэг эдийн засгийн эрх зүйн асуудлыг судлан шинжилж, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх;
Хүрэх үр дүн PLO-6
Техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн хөгжих, үр дүнг хуульч мэргэжлийн үйл ажиллагаанд бүтээлчээр, үр ашигтайгаар нэвтрүүлэх;
Хүрэх үр дүн PLO-7
Мэргэжлээрээ тасралтгүй суралцан, хуульч мэргэжлийн арга барил, ур чадвараа эдийн засгийн хөгжлийн аль ч үе шатанд нийцүүлэн шинэчилдэг байх;
Хүрэх үр дүн PLO-8
Нийгэм, хэл, соёл, эдийн засгийн өөр өөр орчин нөхцөлд байгаль орчин, хүний эрхэм чанар, улс үндэстний үнэт зүйлсийг эрхэмлэх эрмэлзэл, ухамсартай байх;
Манлайлагч
Хүрэх үр дүн PLO-9
Мэргэжлийн агуулга бүхий үйл ажиллагаанд багийн гишүүн, эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах; аливаа асуудлын талаар үндэслэлтэйгээр илтгэх, мэтгэлцэх;
Хүрэх үр дүн PLO-10
Хүн, нийгмийн аливаа орчинд хуульч мэргэжлийн болон бизнесийн ёс зүйн үүрэг, хариуцлагаа ямагт ухамсарлах, үлгэрлэн биелүүлэх;
Хүрэх үр дүн PLO-11
Хөтөлбөрийн зорилго
Нэг
PEO-1 Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, эдийн засгийн үр шим, боломж, эрсдэлийг тооцоолон дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, бизнесийн байгууллагын баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох.
Хоёр
PEO-2 Мэргэжлийн үйл ажиллагаанд эрх зүйн үндэслэлтэй, бизнесийн алдагдал бага байх дүгнэлтийг гаргахад шаардлагатай чадварыг техник технологи, судалгаа шинжилгээ, хэлний зэрэг тал бүрээр тасралтгүй хөгжүүлж, хүн, байгалийн язгуур эрхэм чанарыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх хандлагатай болох.
Гурав
PEO-3 Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, хуульчийн болон бизнесийн ёс зүйн хувьд үлгэрлэгч байх
Please contact us
Ажлын байр
Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:
- Шүүгч
- Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
- Прокурор
- Прокурорын байгууллагын ажилтан
- Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
- Хэрэг бүртгэгч, мөрдөгч
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Нотариатч
- Арбитрч
- Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
- Улсын бүртгэгч
- Гаалийн улсын байцаагч
- Гэрээний мэргэжилтэн
- Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
- Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
- Эрдэм шинжилгээний ажилтан
- Хуулийн багш
- Олон улсын байгууллагын ажилтан
- Байгууллагын комплаенс мэргэжилтэн
- Татварын болон даатгалын байцаагч зэрэг
Төгсөгчдийн сэтгэгдэл
Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ.
Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.
Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.