Skip to content

Эрх зүй магистрын хөтөлбөр

Хувьсан өөрчлөгдсөн болон цаашид байнга өөрчлөгдөх нөхцөлд байгууллага, баг хамт олон, төсөл хөтөлбөрийг амжилттай удирдахад шаардлагатай нэн шинэ мэдлэг бүтээх, ур чадвар эзэмших, өөрийгөө өөрчилж, хандлагаа төлөвшүүлэх боломжийг энэ хөтөлбөр олгоно.

Хөтөлбөрийн индекс

04210101

Магадлан итгэмжлэгдсэн

2021 он

Хичээллэх өдөр

Өдрийн анги

Суралцах байршил

Шихихутуг их сургуулийн төв байр

Харьцуулсан эрх зүйн судлалаар эссэ бичих

Суралцах хугацаа

1,5 жил

Төгсөгчийн загвар

СУДЛААЧ, ХӨГЖИГЧ, МАНЛАЙЛАГЧ, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЖЛЭГЧ байх бөгөөд энэ загварт хүрэхийн тулд хөтөлбөрөөр төгсөх үедээ дараах суралцахуйн үр дүнд хүрсэн байх ерөнхий зорилгыг тодорхойлов.

Хөтөлбөрийн зорилго

PEO - 1

Эрх зүйн шинжлэх ухааны салбарт анхдагч санаа бүтээхүйц шүүмжлэлт сэтгэлгээ, дэвшилтэт мэдлэг, арга зүйг эзэмшсэн байх

PEO - 2

Эрх зүйн нарийн төвөгтэй нөхцөл байдлыг таамаглах, судалгаа шинжилгээ, технологи, инновацийн өөрчлөлт, хөгжилд нийцүүлэн судлах судалгааны арга барилд суралцаж дадлагажсан байх

PEO - 3

Нийгмийн тодорхой бүлэг, хамт олны хүрээнд эрх зүйн шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний арга барилаар манлайлагч, удирдан зохион байгуулах чадвар, хандлага бүхий байх

PEO - 4

Эрх зүйн шийдвэр гаргалт, судалгааны ажилд судлаач мэргэжилтний үнэт чанарыг эрхэмлэн, үр дагавар, нийгмийн хариуцлагыг бусдын өмнө хүлээх ёс зүй төлөвшсөн байх

Асуулга

Ажлын байр

Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:
  • Шүүгч
  • Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
  • Прокурор
  • Прокурорын байгууллагын ажилтан
  • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
  • Хэрэг бүртгэгч, мөрдөгч
  • Цагдаагийн байгууллагын ажилтан
  • Нотариатч
  • Арбитрч
  • Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Улсын бүртгэгч
  • Гаалийн улсын байцаагч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
  • Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Хуулийн багш
  • Олон улсын байгууллагын ажилтан
  • Байгууллагын комплаенс мэргэжилтэн
  • Татварын болон даатгалын байцаагч зэрэг

Төгсөгчдийн сэтгэгдэл

Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ.
Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.
Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.

Г.Түвшинбаатар /Шихихутуг их сургуулийн 2022 оны төгсөгч/

ХУД, ИТХ-ын ажлын албаны Хууль, эрх зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ. Мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй хуульч болохын төлөө суралцаж байхад минь хуульчийн мэргэжлийн ур чадвар, үнэт зүйлсийг алхам тутамд зааж сургасан эрдэмтэн багш нартаа маш их талархаж явдаг.
Эрх зүйч мэргэжлийн бакалаврын зэргээ гардаж аваад ахиад илүү мэргэших нэгэн боломж олдсон нь Шихихутуг Их сургуульдаа Эрүүгийн эрх зүйн багшаар эрдэмтэн багш нарынхаа дор хамгийн отгон багш болж ажиллахаар болсон нь миний амьдралд том аз завшаан болсон билээ. Багшаар ажиллах хугацаандаа өөрийгөө хөгжүүлж, багш нараасаа сонсох, сурах зүйл дутуу байсан тул сургуулийнхаа магистрын ангид элсэн орж Хууль зүйн ухааны магистр болсон. Хуульчийн мэргэжлээр амжилттай ажиллах олон зүйлийг сургууль минь нээж өгсөн гэж би хувьдаа боддог.
Сургуулийн үнэт зүйл, багш нарынхаа заасан мэргэжлийн ур чадвар, ёс зүйг өндөрт өргөж явахын төлөө хуулийн салбарт хичээнгүйлэн ажиллаж байна.

Э.Гүрбазар / Шихихутуг их сургуулийн 2021 оны төгсөгч/

Миний бие 2023 онд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалт болон өмгөөлөгчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад анх удаа оролцож, амжилттай тэнцэн, хуульч, өмгөөлөгч мэргэжлийг эзэмшсэн.
Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.
Суралцах хугацаандаа чадварлаг эрдэмтэн багш нарын маань зааж сургасан бүхий л зүйлс ажил мэргэжил болон амьдралд минь асар том нөлөө үзүүлж, амьдарлын их далайд чиглүүлэх луужин болж байдаг. Хийж байгаа зүйлдээ дуртай байх, сонгосон мэргэжилдээ эзэн байхыг сургуульд сурах хугацаандаа хамгийн ихээр ойлгож амьдралынхаа гол зарчим болгож ажиллаж байна.
Цаашид хууль зүйн салбарт тавьсан зорилго, хүрэхийг хүссэн оргилдоо амжиллтай хүрч, мэргэжлийнхээ болон сургуулийнхаа нэрийг өндөрт гаргаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалан ажиллах болно.

Н.Халиунаа /Шихихутуг их сургуулийн 2022 оны төгсөгч/

Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.
Оюутан байх хугацаандаа Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулиас хамтран зохион байгуулдаг “Олон Улсын Хүмүүнлэгийн Эрх Зүйн Шүүхийн Мэтгэлцээн”, болон БНСУ-ын Сүншил их сургуулиас зохион байгуулсан “Стетсон Олон Улсын Хүрээлэн Буй Орчны Шүүхийн Мэтгэлцээн” тэмцээнд тус тус амжилттай оролцсон бөгөөд энэ нь надад академик түвшинд гадаад хэлний чадвар сайжрах,олон улсын гэрээ, конвенцэд тулгуурлан хууль зүйн дүгнэлт, дүн шинжилгээ хийж сурах, хувь хүний хөгжлийн хувьд бусад орны оюутнуудтай мэтгэлцэж, ур чадвар авхаалж самбаагаа сорих, бие биенээсээ суралцаж, туршлага хуримтлуулах зэрэг томоохон боломжийг бий болгож өгсөн.
Миний бие одоогоор “Андерсон энд Андерсон” Олон Улсын хуулийн фирмийн Монгол дах салбарт хуулийн мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд дээрх тэмцээнүүд нь энэхүү ажлын байранд ороход миний хувьд том давуу тал болсон ба тус тэмцээнээс сурч мэдсэн бүхэн минь өөрийн хариуцан ажиллаж буй олон улсын шинжтэй хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ихээхэн туршлага, дэмжлэг болж байгаад баяртай байна.
Skip to content