Skip to content

“Харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” симпозиум зохион байгуулагдана

Европын комиссийн  санхүүжилтээр “ERASMUS Plus” олон улсын төслийн  хүрээнд Итали улсын Миланы Их сургууль, Франц улсын Каен Нормандийн их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Шихихутуг Их Сургууль “Харьцуулсан эрх зүй” төслийг 2023 оноо эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна.

Европын холбооны Ерасмус төслийн санхүүжилттэй уг төслийн хүрээнд бакалаврын болон ахисан түвшний “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй””Олон улсын ба Европын эрх зүй”-н чиглэлийн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, энэ хүрээн дэх сургалт судалгааны хамтын ажиллагаах хэрэгжүүлэх, сургалтын   арга зүйг сайжруулах, эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхжуулах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх  зорилт тавин ажиллаж байна.

Энэ удаад төсөл хэрэгжүүлэгч их дээд сургуулиуд хамтран “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” сэдвийн дор хамтрасан симпозиумыг 2 өдөр зохион байгуулна.

Уг арга хэмжээний хүрээнд 9 дүгээр сарын 21-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульт ардчилалд тулгарч буй сорилтыг харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэх нь” сэдвээр, 9 дүгээр сарын 22-ний өдөр “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй дэх өнөөгийн сорилт” сэдвээр гадаад болон дотоодын их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид харилцан туршлага солилцоно. 

Skip to content