Skip to content

ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 191 дүгээр зарлигаар Шихихутуг их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Түүхт 35 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ өдрүүдэд төрийн дээд одон хүртсэн нь Шихихутуг их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчид, оюутан суралцагчдын хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн бахархалт үйл явдал боллоо.