Захиргаа, нөөцийн алба
Танилцуулга
Санхүү, нөөцийн алба нь сургуулийн стратеги, чанарын бодлого, боловсролын үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, материаллаг болон дэд бүтцийн нөөцийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий дэмжих чиг үүргийн нэгж юм.
Тус алба нь байгууллагын санхүүгийн тогтвортой байдал, нөөцийн оновчтой ашиглалт, сургуулийн байрны хэвийн үйл ажиллагааг хангах замаар сургалт, судалгаа, инновацийн үндсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг.
Үйл ажиллагаандаа ил тод байдал, хариуцлага, үр ашиг, тасралтгүй сайжруулалтын зарчмыг баримталж, олон улсын чанарын менежментийн стандартын шаардлагыг ханган ажиллана.
Зорилго
ШХИС-ийн үйл ажиллагааг тасралтгүй, үр ашигтай хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, нөөц, дэд бүтцийн менежментийг оновчтой зохион байгуулж, байгууллагын тогтвортой хөгжил, чанартай боловсролын үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд оршино.
Захиргаа, нөөцийн албаны чиг үүрэг
- Санхүүгийн удирдлага: санхүүгийн бодлого, дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэх, төсөв төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, тайлагнах, дотоод болон гадаад аудитын шаардлагыг хангах
- Нөөцийн удирдлага: хүний, материаллаг, санхүүгийн нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, нөөцийн ашиглалт, үр ашгийг үнэлэх, сайжруулах
- Дэд бүтэц, сургуулийн байрны менежмент: барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, хичээлийн байрны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй хангах, сургалтын орчны чанар, хүртээмжийг сайжруулах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй: аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, ажилтнуудын аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
- Дэмжих үйлчилгээний зохион байгуулалт: сургалт, судалгааны үйл ажиллагаанд шаардлагатай дэмжих үйлчилгээ үзүүлэх, хичээлийн байрны үйлчилгээ (цэвэрлэгээ, хамгаалалт, үйлчилгээ)-г зохион байгуулах
Захиргаа, нөөцийн албаны бүрэлдэхүүн
М.Ундармаа
М.Рэгзэдмаа
Д.Мөнхсаран
Ж.Эрдэнэцэцэг
Х.Баярцогт
Э.Ундрах
М.Жаргалсайхан
Д.Бат-Очир
М.Лхагвасүрэн
А.Чанцалдулам
С.Гэрэлтуяа
С.Отгонцэцэг
