Skip to content

Mock trial-2023 шүүхийн мэтгэлцээний тэмцээд Шихихутуг их сургуулийн эрүүгийн эрх зүйн баг тэргүүн байр эзэллээ.

Монголын Хуульчдын холбооны 10 жил, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 30 жилийн ойг тохиолдуулан Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын Дээд шүүх, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд Mock trial-2023 шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Уг тэмцээний Эрүүгийн хэргийн эрх зүйн мэтгэлцээний салбарт Шихихутуг их сургуулийн баг ТЭРГҮҮН байр эзэллээ. 🥇

Мөн тэмцээний ШИЛДЭГ ИЛТГЭГЧЭЭР Шихихутуг их сургуулийн Д.Одон багштай 4б ангийн оюутан, Гэрэгэ клубийн тэргүүн, Эрүүгийн эрх зүйн багийн ахлагч Б.Оюунзаяа шалгарлаа.

Энэхүү тэмцээн нь нийт 8 удаа зохион байгуулагдсан бөгөөд Шихихутуг их сургуулийн Эрүүгийн эрх зүйн баг 5 удаа тэргүүн байр эзэлсэн амжилтаараа онцгойрч байгаагаас гадна тасралтгүй 4 удаа тэргүүн байр эзэлсэн нэгэн өвөрмөц амжилтын эзэд боллоо.

Мөн Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүйн багийнхандаа идэвхтэй оролцсонд баяр хүргэж, дараа дараагийнх тэмцээнд амжилт хүсэе.

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЭРХЭМЛЭСЭН ШИЛДЭГ ХУУЛЬЧ НАР БОЛОХЫГ ХҮСЬЕ.

Хуваалцах:

Бусад нийтлэл

Асуулга

Skip to content