Skip to content

“Хүрээлэн буй орчин ба хүний эрх: Харьцуулсан судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Хурлын  зорилго: 

Хүрээлэн буй орчны хууль тогтоомжийн онол, арга зүйн үндэс, хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлыг харьцуулсан эрх зүй судлалын хүрээнд хөндөн гаргах, үндэсний болон олон улсын эрдэмтэн судлаачдын байр суурь, санаа бодлыг сонсож, бусад салбар шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглах боломжийг тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх арга зам, шийдлийг эрэлхийлсэн судалгааны ажлын үр дүн, санал дүгнэлтийг хэлэлцэж, шинэ санаа, санаачилгыг дэмжих замаар харилцан ажиллах, сургалт, судалгааны ажлын цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршино. 

Хамтран зохион байгуулагч, оролцогчид:

Хамтран зохион байгуулагч:

Хүний эрхийн үндэсний комисс

УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэн

Монголын Эмнести Интернэшнл 

Оролцогч:

Байгаль орчин, аялал жуучлалын яам

Усны газар

Шинжлэх ухааны академийн газар зүй геоэкологийн хүрээлэн

Экологийн цагдаагийн алба

Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төв УТҮГ

Үндэсний болон олон улсын их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, бусад практик байгууллагын төлөөлөл.

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах өдөр, газар:

Эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 10 дугаар сарын 26-нд зохион байгуулна. 

 Хэлэлцэх асуудлын үндсэн чиглэл:

  • Шинжлэх ухаан, технологийн хөгжил ба хүрээлэн буй орчин
  • Эрх зүйн системчлэл ба Хүрээлэн буй орчны эрх зүй
  • Монол Улсын хөгжил ба Хүрээлэн буй орчны эрх зүй 
  • Хүрээлэн буй орчны эрх зүй ба хүний эрх
  • Хүрээлэн буй орчин: байгалийн нөөцийн удирдлага, өмчлөх эрх
  • Байгаль орчныг хамгаалах эдийн засаг-эрх зүйн механизм
  • Байгаль орчны хяналт
  • Экологийн эрх зүйн зөрчил, хүлээлгэх хариуцлага
  • Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр
  • Байгаль орчны тусгай салбарууд, түүний эрх зүйн зохицуулалт: харьцуулсан судалгаа

Илтгэлийн бичлэгт тавигдах шаардлага:

  • Илтгэл удирдамжид заасан хурлын зорилго, агуулгын хамрах хүрээнд байвал зохино.
  • Илтгэл нь нэг буюу хамтран судлаачтай байж болно.
  • Илтгэлийг өмнө нь хэлэлцүүлээгүй хэвлээгүй шинэ судалгааны үр дүн байна.
  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 8-12 хуудас байна.

Илтгэл, мэдүүлэг  хүлээн авах хугацаа:

Хуралд оролцогчдын мэдүүлэг, илтгэлийг 2023.10.20-ны дотор narmandakh@shihihutug.edu.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна. 

Хугацаа хожимдсон, шалгуур хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд ирүүлсэн илтгэлийг засварлах, өөрчлөхийг хориглоно.

Мэдүүлгийг дараах загвараар ирүүлнэ.

Хуваалцах:

Бусад нийтлэл

Асуулга

Skip to content