Skip to content

Захиргаа, нөөцийн алба

Танилцуулга

Санхүү, нөөцийн алба нь сургуулийн стратеги, чанарын бодлого, боловсролын үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, материаллаг болон дэд бүтцийн нөөцийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий дэмжих чиг үүргийн нэгж юм.

Тус алба нь байгууллагын санхүүгийн тогтвортой байдал, нөөцийн оновчтой ашиглалт, сургуулийн байрны хэвийн үйл ажиллагааг хангах замаар сургалт, судалгаа, инновацийн үндсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг.

Үйл ажиллагаандаа ил тод байдал, хариуцлага, үр ашиг, тасралтгүй сайжруулалтын зарчмыг баримталж, олон улсын чанарын менежментийн стандартын шаардлагыг ханган ажиллана.

Зорилго

ШХИС-ийн үйл ажиллагааг тасралтгүй, үр ашигтай хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, нөөц, дэд бүтцийн менежментийг оновчтой зохион байгуулж, байгууллагын тогтвортой хөгжил, чанартай боловсролын үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд оршино.

Захиргаа, нөөцийн албаны чиг үүрэг

Захиргаа, нөөцийн албаны бүрэлдэхүүн