Skip to content

Монголд Та Хэрэгтэй Менторшип Хөтөлбөрийн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АНКЕТ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Анкет хүлээн авах хугацаа 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23:59 цаг хүртэл.

Менторшип Хөтөлбөр нь оюутнуудад мэргэжлээрээ амжилт гаргахад нь туслах хувь хүний хөгжлийн сургалт семинар, дадлагын ажил хийх, сургалтын төлбөрийн дэмжлэг авах боломжийг санал болгодог. Бүх оюутнуудыг хувийн болон мэргэжлийн өсөлтөд нь зориулж амжилттай, урам зоригтой мэргэжлийн “Ментор”-с зөвлөмж, чиглүүлэг авах боломжийг бүрдүүлэхэд бид анхааран ажилладаг. Ментор нь оюутны давуу тал, сонирхлыг хөгжүүлэх мөн тэднийг амжилттай ажил мэргэжлийн замд нь чиглүүлэхийн тулд хамтран ажилладаг. Манай хөтөлбөрт бүрэн хамрагдсан оюутнууд сертификаттай төгсөх боломжтой.

Менторшип хөтөлбөрт хамрагдсанаар:
✅Салбар салбарын шилдэг менторуудаас суралцах
✅Долоо хоног бүр өөр өөр сэдвээр мэдлэгээ тэлэх
✅Шилдэг залуусын хүрээлэлд орох
✅Багаар ажиллаж сурах
✅Төсөл хэрэгжүүлэх
✅Ажлын байранд бэлтгэгдэх
✅Нийгмийн хариуцлага, ёс зүйтэй иргэн болох
✅Тэтгэлэгт хамрагдах
✅Гадаадад болон Монголд үйл ажиллагаа явуулдаг шилдэг компаниудад дадлага хийх боломжтой болно.

Дараах шалгуурыг хангасан бүх өргөдөл гаргагчдыг MNY Менторшип Хөтөлбөрт хамрагдах оюутан болох хүсэлт гаргахыг урьж байна.
1) 🇲🇳Их сургуулийн [анхны] бакалаврын зэргээ авах шатандаа явж байгаа нэгдүгээр курсийн оюутан
2) 📚ЭЕШ 650-с дээш оноотой
3) ⏰Тогтмол хуваарьт Бямба гарагийн сургалт семинарт оролцох боломжтой (2024 оны 10 дугаар сарын 26-наас 2025 оны 05 дугаар сарын 30 хүртэл семинарууд Бямба гарагт болно)
4) 📌Бага орлоготой

Сонгон шалгаруулалт: Хоёр үе шаттай явагдах болно.
✅Эхний шат: Бичгэн анкет, эсээ бичлэгийг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ.

оёр дахь шат: Ярилцлага. Анкеттай танилцан, зөвхөн шалгарсан оюутнуудыг ярилцлаганд урих болно гэдгийг анхаарна уу. Ярилцлага 2024 оны 10 дугаар сарын 9 өдөр явагдана.

Хэрэв танд анкет, элсэлтийн үйл явцтай холбоотой асуулт байвал 📧Khurelchuluun@shihihutug.edu.mn ☎️ 88064014 утсаар холбогдоно уу.

Skip to content