Skip to content

ЕХ-ны “Харьцуулсан эрх зүй” (COMP-LAW) төслийн хаалтын хуралд оролцов

Шихихутуг их сургууль (ШХИС)-ийн ректор, проф. Д.Оюунцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 02 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром, Милан хотноо ажиллав.

Төлөөлөгчид ЕХ-ны санхүүжилтээр Миланы их сургууль, Монгол Улсын Их Сургууль, Шихихутуг их сургууль хамтран хэрэгжүүлсэн “Харьцуулсан эрх зүй” (COMP-LAW) төслийн зохицуулагч нарын уулзалтад оролцож, төслийн хэрэгжилт, үр дүн, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэв. Мөн төслийн үр дүнд тулгуурлан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, дараагийн хамтын ажиллагааны алхмуудаа тодорхойлов.

Түүнчлэн төлөөлөгчид Ром хотод төвтэй “Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн” (UNIDROIT)-ийн удирдлагатай уулзаж, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал нэгдэн, хамтын ажиллагаа эхлүүлэхээр тогтлоо.