ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС БА ҮНДСЭН ХУУЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД  АВЧ  ҮЗЭХ НЬ

Authors

DOI:

https://doi.org/10.66582/bt0xev72

Keywords:

Түлхүүр үгс: Үндсэн хуульт ёс Төрийн эрх мэдлийн хязгаарлалт Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн хамгаалалт Үндсэн хуулийн тулгамдсан асуудал

Abstract

For quite some time, the implementation of constitutionalism has been 
a key factor in determining the development trends of nations. The 
realization of constitutionalism and the establishment of a democratic 
political system require various factors, including social stability, unity 
and diversity, public consciousness, and legal culture. Among these, 
the constitutional oversight mechanism plays a fundamental role in 
ensuring the application of constitutional principles. 
The constitutional oversight mechanism (system) serves as a crucial 
tool in limiting the absolute power of the state and preventing 
violations of constitutional and legal principles. 
As the primary safeguard of constitutionalism, it is imperative to 
enhance the Constitutional Court’s dispute resolution process, 
strengthen the reasoning behind its decisions, expand its authority in 
interpreting the Constitution, and ensure the effective implementation 
of constitutional provisions. These remain pressing issues that require 
immediate attention. 
This article aims to analyze the role of constitutional courts in 
strengthening constitutionalism by conducting a comparative legal 
study based on the theories and principles of constitutional and 
constitutional procedural law. It seeks to determine future directions 
for development, refine the legal framework related to the 
consequences and enforcement of Constitutional Court decisions, and 
explore solutions to pressing constitutional issues. 
 
Үндсэн хуульт ёсны хэрэгжилт хэр байгаагаас улс орнуудын 
хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болсоор багагүй хугацааг 
үдэж байна. Үндсэн хуульт ёсны хэрэгжилт, мөн улс төрийн 
ардчилсан тогтолцоо нь нийгмийн тогтвортой байдал, нэгдмэл 
болон олон талт шинж, нийгмийн ухамсар ба эрх зүйн соёл зэрэг 
олон хүчин зүйл, шалтгаан, нөхцөлийг шаарддагийн дотор Үндсэн хуульт ёсны зарчмын хэрэгжилтэд тулгуур ач  холбогдолтой нь 
Үндсэн хуулийн хяналтын механизм юм. Үндсэн хуулийн хяналтын 
механизм (тогтолцоо) нь төрийн хэмжээлшгүй эрх мэдлийг 
хязгаарлах хүчин зүйл бөгөөд Үндсэн хуульт ёсны болон хууль ёсны 
зарчмыг зөрчих оролдлогыг таслан зогсоодог өвөрмөц хэрэгсэл 
юм.  
Үндсэн хуульт ёсны үндсэн баталгаа болох Үндсэн хуулийн цэцийн 
маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгон 
гарч буй шийдвэрийн үндэслэлийг сайжруулах, гаргаж буй 
шийдвэрээрээ Үндсэн хуулийг тайлбарлах, Үндсэн хуулийн 
хэрэгжилтийг хангуулах эрх хэмжээг өргөтгөх зэрэг нэн даруй 
шийдвэрлэх асуудлууд оршсоор байна.  
Энэхүү өгүүллэгийн зорилго нь Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд 
Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэх үүргийг, Үндсэн хуулийн болон 
Үндсэн хуулийн процессын эрх зүйн онол, зарчимд үндэслэн 
харьцуулсан эрх зүйн судалгаанд тулгуурлан авч үзэж, дүн 
шинжилгээ хийн, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, Үндсэн 
хуулийн цэцийн (шүүхийн) шийдвэрийн үр дагавар, түүний 
хэрэгжилттэй холбоотой эрх зүйн орчныг    боловсронгуй болгох, 
Үндсэн хуулийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг 
эрэлхийлэхэд оршино. 

Downloads

Published

2026-04-07

Issue

Section

Өгүүлэл

How to Cite

ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС БА ҮНДСЭН ХУУЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД  АВЧ  ҮЗЭХ НЬ. (2026). ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ , 32(1). https://doi.org/10.66582/bt0xev72

Similar Articles

21-27 of 27

You may also start an advanced similarity search for this article.