ИРГЭНИЙ ҮҮРГИЙН ОНОЛЫН ФИЛОСОФИ, ЭРХ  ЗҮЙН ҮНДЭС: АНГИЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА

Authors

DOI:

https://doi.org/10.66582/23bzc393

Keywords:

Иргэний үүрэг, Үндсэн хуулийн үүрэг, Эрх ба үүргийн харилцан хамаарал, Нийгмийн гэрээний онол, Иргэний оролцоо, Хариуцлагатай иргэн, Ардчилсан засаглал

Abstract

Орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн хөгжил нь хүний болон 
иргэний эрхийг өргөн хүрээнд баталгаажуулж, тэдгээрийг 
институцчилэх чиглэлд голлон төвлөрч ирсэн байна. Хүний эрхийн 
олон улсын стандарт болон үндэсний Үндсэн хуулиудын хөгжлийн 
явцад эрхийн хамгаалалт өргөжиж, иргэнийг төрийн хэт 
оролцооноос хамгаалах механизм боловсронгуй болсон хэдий ч энэ 
үйл явц нь иргэний үүргийн агуулга, түүний эрх зүйн болон 
институцийн байр суурийг харьцангуй орхигдуулахад хүргэсэн 
байна. Үүний улмаас нийгэмд эрх, үүргийн тэнцвэргүй байдал бий 
болсон талаар судлаачид онцлох болжээ.2 Эрх, үүргийн харилцаа 
нь онолын хувьд харилцан хамааралтай, салшгүй шинжтэй 
боловч практикт эрхийг өргөтгөх, үүргийг хязгаарлах хандлага 
давамгайлж байгаа нь төр, иргэний харилцаанд хариуцлагын 
тэгш бус байдал үүсгэх нөхцөл болдог. Иргэний үүрэг нь эрхийн 
эсрэгцэл бус, харин түүнийг нөхцөлдүүлэгч, баталгаажуулагч 
элемент бөгөөд иргэний үүргийг онол, хууль зүй, практикийн 
уялдаанд судлах нь нийгмийн тогтвортой байдал, хууль ёсны 
хэрэгжилт, ардчиллын баталгаанд онцгой ач холбогдолтой юм.

Downloads

Published

2026-06-16

Issue

Section

Өгүүлэл

How to Cite

ИРГЭНИЙ ҮҮРГИЙН ОНОЛЫН ФИЛОСОФИ, ЭРХ  ЗҮЙН ҮНДЭС: АНГИЛАЛ, ЧИГ ХАНДЛАГА. (2026). ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ , 34(1). https://doi.org/10.66582/23bzc393

Similar Articles

1-10 of 41

You may also start an advanced similarity search for this article.