ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНД ЗАХИАЛАГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД НОТАРИАТЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
DOI:
https://doi.org/10.66582/jj840830Keywords:
орон сууц, захиалагчийн эрх, хэрэглэгч, нотариат, стандарт гэрээAbstract
Хүн амын төвлөрөл ихсэж үүнийгээ даган иргэд хямд үнээр орон
сууцтай болох боломжийг эрэлхийлэн орон сууц захиалгын гэрээг
ихээр байгуулах болсон. Барилгын компаниуд гэрээний стандарт
нөхцөлийг нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн боловсруулж,
захиалагч талд гэрээний агуулгыг өөрчлөх, харилцан тохиролцох
бодит боломж олгодоггүй. Тухайлбал энэ төрлийн гэрээг бизнес
эрхлэгчид өөрсдөө боловсруулдаг бөгөөд нэг стандартаар
хэрэглэгч/захиалагч бүртэй гэрээ байгуулдаг ба харилцан
тохиролцож гэрээний нөхцөлийг боловсруулдаггүй сул талтай.
Энэ нь захиалагчид уг гэрээнд гарын үсэг зурах эсхүл
зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээ байгуулахгүй байх нөхцөлийг
бүрдүүлдэг. Гүйцэтгэгч компаниуд гэрээний нөхцөлийг
боловсруулахдаа нэг талд ашигтай буюу өөртөө давуу байдал
олгосон харин хэрэглэгчдэд сул талтай, илүү хариуцлага
хүлээлгэсэн, эрх хязгаарласан зэрэг гэрээний нөхцөлийг
боловсруулдаг. Түүнчлэн гэрээний нөхцөл нь мэргэжлийн үг хэллэг
агуулагдсан, ойлгомжгүй байдгаас шалтгаалан хэрэглэгч бүрэн
ойлголгүйгээр зөвшөөрч гарын үсэг зурах нь элбэг. Энэхүү
өгүүлэлд орон сууц захиалгын гэрээний эрх зүйн зохицуулалт,
захиалагчийн эрх зөрчигдөх шалтгаан, түүнээс урьдчилан
сэргийлэхэд нотариатын гүйцэтгэх үүрэг, оролцоог судалж, эрх
зүйн орчныг боловсронгуй болгох санал дэвшүүлэв.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2026 ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.