БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОХИРЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ХОЛИМОГ ЗАГВАР: ИРГЭНЛЭГ БА НИЙТЛЭГ ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛЫГ ХОСЛУУЛСАН МАТЕРИАЛЛАГ ЭРХ ЗҮЙН ХАНДЛАГА
DOI:
https://doi.org/10.66582/v66cmw20Keywords:
байгаль орчны хохирол, гэм хор, деликт, торт, экологийн хохирол, холимог хувийн эрх зүй, нийтийн ашиг сонирхлын нэхэмжлэл.Abstract
Энэхүү нийтлэл нь байгаль орчинд учирсан хохирлыг үр
нөлөөтэй барагдуулахад хувийн эрх зүйн нөөц, боломжийг үр
дүнтэй ашиглахын тулд харьцуулсан эрх зүйн шинжилгээ
хийж, холимог тогтолцоо бүрдүүлэх онол-арга зүйн үндэслэл,
шаардлагыг тодорхойлох зорилготой. Иргэнлэг эрх зүйн
уламжлалд хамаарах деликтийн тогтолцоо нь хамгаалагдсан
эрх, шалтгаант холбоо, гэм бурууг тодорхойлох нарийн
шалгууртай боловч байгаль орчны тархмал, олон хүчин зүйлд
суурилсан хохирлыг бүрэн хамарч чаддаггүй. Харин нийтлэг эрх
зүйн тортын тогтолцоо нь уян хатан боловч өндөр зардал,
нотолгооны төвөгтэй шаардлага болон тогтворгүй
прецедентэд тулгуурлах сул талтай.
Харьцуулсан эрх зүйн судалгаанд Францад “цэвэр экологийн
хохирол”-ыг бие даасан ангиллаар хүлээн зөвшөөрсөн, Германд
байгаль орчныг эрх зүйн хувьд хамгаалагдах субъект байдлаар
авч үзэх хандлага төлөвшиж буй зэрэг шинэтгэлийн чиглэл
тодорхой харагдаж байна. Эдгээр туршлага нь байгаль орчны
эрхийг зөвхөн өмчийн хохиролтой адилтгах бус, экосистемийн
бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрх зүйн үнэт зүйл болгон
хөгжүүлэх шаардлагыг нотолж байна.
Монгол Улсын хувьд Иргэний хуулийн 497.1-д заасан “бусдын
эрх” гэдэг ойлголтыг экологийн эрх болон нийтийн өмчийн
эрхтэй уялдуулан тайлбарлах боломж бий. Ингэснээр
экологийн хохирлын тусгай ангилал тогтоох, гэм буруугүй
болон хамтарсан хариуцлага хүлээлгэх, мөн иргэний нийгмийн
байгууллагад хязгаартай хэмжээнд нийтийн ашиг сонирхлын
нэхэмжлэл гаргах эрх олгох зэрэг хувийн эрх зүйн
зохицуулалтыг хөгжүүлэх боломж нээгдэнэ.
Ийм хандлага нь байгаль орчны хохирлыг зөвхөн захиргааны
болон нийтийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэх бус, хувийн эрх зүйн нөхөн төлбөр, сэргээн хамгаалах механизмуудтай
уялдуулсан холимог загварыг бий болгох замаар Үндсэн хуулиар
баталгаажсан экологийн эрхийг бодитойgoр хамгаалах
нөхцөлийг бүрдүүлнэ.
Abstract
This article aims to identify the theoretical and methodological
foundations and the necessity for establishing a mixed regulatory
model by conducting a comparative legal analysis to determine how
the resources and capacities of private law may be effectively
utilized in addressing environmental damage. Comparative analysis
of legal developments in Germany, France, the United Kingdom,
the United States and India demonstrates that environmental harm
characterised by diffuse impact, multiple causal sources, and a
predominant public-interest dimension—cannot be adequately
resolved through traditional delict or tort rules alone.
Recent developments, such as France’s recognition of pure
ecological damage and emerging German case law conceptualising
nature as a rights-bearing entity, show a clear shift toward
expanding private-law protection of ecological interests. Building
on these tendencies, the article advances the view that the phrase
“rights of others” in Article 497.1 of the Mongolian Civil Code may
validly be interpreted to include environmental rights and collective
interests in public resources.
Such an interpretation would permit the introduction of strict and
joint liability for ecological harm, recognition of distinct categories
of environmental damage, and a limited form of public-interest
standing for civil-society organisations. Incorporating these
mechanisms would help establish a coherent mixed model that links
private-law remedies with public regulatory measures and thereby
strengthens judicial protection of constitutionally guaranteed
environmental rights.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2026 ШИХИХУТУГ

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.