ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
DOI:
https://doi.org/10.66582/kteseg05Keywords:
Ажлаас халшрах хам шинж, сэтгэл зүйн хямрал, сэтгэл зүйн уян хатан чадвар, даван туулах стратегиAbstract
Тус судалгааны ажлаар хууль сахиулах байгууллагын
ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдлыг
тодорхойлж, судалгаанд тулгуурлан санал, зөвлөмж
боловсруулахыг зорилоо. Судалгаанд ажлаас халшрах хам
шинжийг үнэлэх Маслахын хэмжүүр (MBI), сэтгэл гутрал,
түгшүүр, стрессийн түвшинг үнэлэх хэмжүүр (DASS-21),
сэтгэл зүйн уян хатан чадварын хэмжүүр (CD-RISC-25),
ганцаарчилсан ярилцлага, баримт бичигт дүн шинжилгээ хийх
аргыг ашиглан өгөгдөлөө цуглуулав. Нийт 1500 оролцогч
оролцсоноос 59.8 хувь (n=898) нь ШШГЕГ, 37.2 хувь (n=558) нь
ЦЕГ, 3 хувь (n=44) нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны
ажилтнууд байлаа. Судалгааны үл хамаарах хувьсагч нь нас,
хүйс, ажилласан жил, боловсролын түвшин, оршин суугаа газар,
ажилладаг байгууллага, хамаарах хувьсагч нь ажлаас халшрах
хам шинж, сэтгэл гутрал, түгшүүр, стресс, сэтгэл зүйн уян
хатан чадвар байв. Судалгааны тоон үр дүнг боловсруулахдаа
Колмогоров-Смирнов, Манн-Витни Ю, Крускал Воллис Эйч,
Регресс, Хамаарлын шинжилгээнүүдийг ашигласан. Харин
чанарын үр дүнг боловсруулахдаа ижил төстэй байдлын
шинжилгээ, кейс анализ, баримт бичигт дүн шинжилгээ хийх
аргуудыг ашиглав. Судалгааны үр дүнгээр ажлаас халшрах хам
шинж нь сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн түвшинтэй эерэг
хамааралтай байлаа. Харин ажлаас халшрах хам шинжийн
ажил, мэргэжлээс шалтгаалсан сэтгэл зүйн ядаргаа, хувийн
амжилт бүтээмжийн мэдрэмж гэсэн үзүүлэлтүүд нь сэтгэл зүйн уян хатан чадвартай эерэг хамааралтай байна. Сэтгэл
гутрал, түгшүүр, стрессийн түвшин болон сэтгэл зүйн уян
хатан чадвар хоорондоо сөрөг хамааралтай байлаа.
Ажилтнуудын сэтгэл зүйн асуудлыг үүсгэгч шалтгаан нь
байгууллагын тогтворгүй байдал, нийгмийн сөрөг хандлага гэх
мэт системийн шинжтэй асуудал байгаа бөгөөд хувь хүний
асуудлыг даван туулах чадварыг хөгжүүлэх, байгууллагын
соёлыг бэхжүүлэх замаар мэргэжлийн тогтвортой байдлыг
хангах шаардлагатайг харуулж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2026 ШИХИХУТУГ СЭТГҮҮЛ

This work is licensed under a Creative Commons Attribution 4.0 International License.