Улаанбаатар хотын элсэгчид 2024 оны 7-р сарын 16-наас бүртгүүлнэ.
Орон нутгийн элсэгчид 2024 оны 8-р сарын 19-29-ны хооронд бүртгүүлнэ.
Суралцах эрхээ баталгаажуулахын тулд сургалтын төлбөрийн урьдчилгаа 500,000 ₮-ийг сургалтын албанд бэлнээр болон доорх дансанд тушаан 2024 оны 7-р сарын 16-ны өдрөөс дараах материалуудыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Цахим үнэмлэхний хуулбар
- Хувийн хэрэг /эх хувиар/
- Ерөнхий шалгалтын батламж хуудас
- Цээж зураг 2 хувь 3:4 харьцаатай /сүүлийн 3 сард авхуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
- Бичиг хэргийн хавтас /цагаан өнгөтэй, битүүмжтэй/
- Дээд боловсролтой иргэн бол бакалаврын диплом /БШУЯ-ны төгсөгчдийн системд бүртгэлтэй байх/
Банкны мэдээлэл, дансны дугаар:
Гүйлгээний утга: Хөтөлбөрийн нэр, овог нэр бүтнээр бичих
- Хаан банк 5027718899
- Худалдаа хөгжлийн банк 499092709
- Сургууль дээр бэлнээр тушааж баримт авч болно
Жич: Заасан хугацаанд хөтөлбөрөө баталгаажуулаагүй бол тус сургуульд элсэхээс татгалзсанд тооцож, жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ.
Холбоо барих утасны дугаар: 99036177, 99086637, 11320126
Хаяг: Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн хуулийн гудамж 35/1, /Баруун 4 зам, “Өгөөж чихэр боов” ХХК-ний замын урд талд
Бизнесийн-эрх-зүй-2024-2025-жагсаалт