Нидерландын Гааг хотноо байрлах Melrose Legal Publishers хэвлэлийн компани Шихихутуг их сургуулийн зөвлөх профессор, академич Ж.Болдбаатар (Sc.D), профессор Д.Лүндээжанцан (Sc.D) нарын “Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал” бүтээлийг англи хэл дээр гаргах эрхийг авч, улмаар 2025 оны 2 дугаар сард “The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview” нэртэйгээр хэвлэн, албан ёсоор худалдаанд гарлаа.
Энэхүү бүтээл Монголд анх хэвлэгдэн гарснаар (1997 он) Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын суралцагч, судлаачдын судалгааны нэн хэрэгцээт эх сурвалж, “ширээний” ном нь болж Шинжлэх Ухаан Технологийн сангийн шилдэг бүтээлээр шалгарч, Японы шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн Кэриямагийн нэрэмжит шагнал хүртсэн бүтээл юм.
Тус бүтээл уншигчдын хүсэлт, саналаар гурван ч удаа хэвлэгджээ. Нэмж, засварласан 3 дахь удаагийн хэвлэлт ийнхүү англи хэлээр Англи улсад хэвлэгдэн дэлхийн оюуны зах зээлд борлуулагдаж байгаа нь Шихихутуг их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны стратегийн зорилт амжилттай хэрэгжиж буйн нотолгоо боллоо гэж эрдмийн хамт олон үзэж хоёр багшдаа гүн талархал илэрхийлж байна.
Та уг бүтээлийг АНУ-ын Amazon, Barnes & Nobles номын бүх сүлжээ дэлгүүр, Их Британийн “Foyles” зэрэг томоохон цахим худалдааны болон номын сангийн сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байна.
Худалдан авах линкийг байршуулав
Номын цагаан буян улам улмаар дэлгэрэх болтугай.