Skip to content

Ректор Д.Оюунцэцэг Их мастер Г.Мөнхгал, WFM Б.Амин-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзав

ШХИС-ийн ректор, профессор Д.Оюунцэцэг, ШХИС-ийн харьяа Их заргач шатрын клубын багш, дасгалжуулагч, их мастер Г.Мөнхгал, түүний шавь, тус клубын тамирчин WFM Б.Амин-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзав.

Б.Амин-Эрдэнийн хувьд 2024 онд гадаад чансаагаа 2342 хүргэж, өдгөө Монголын эмэгтэй шатарчдыг чансаагаараа тэргүүлж байгаа бөгөөд Монголын шатрын холбооны Алтан бэрс 2024 шагналын эзэн болсон юм.

Их заргач шатрын клуб нь 2016 онд байгуулагдсан, тэргүүнээр ШХИС-ийн төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Жадамба, багш, дасгалжуулагчаар шатрын их мастер, улсын аварга Г.Мөнхгал ажилладаг бөгөөд тус клубээс олон шилдэг тамирчид төрөн гарсаар байна.

Skip to content