ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИХ 22 УДААГИЙН ЭРХИЙГ 44 БОЛГОЖ ИДЭВХЖҮҮЛЭХ
- 2020 оноос хойш оюутны карт авсан сургуулиа төгсөөгүй оюутнууд Улаанбаатар смарт карт ХХК-ийн Хэрэглэгчийн төв, Драгон, Дүнжингаравын салбарууд, НҮНТөвүүдийн /Дүнжингарав, Драгон, Оргил 6 буудал, 3, 4-р хороолол Имарт, Баянхошуу дэд төв/ салбарууд, мөн өөрт ойрхон U-money карт цэнэглэх гэрээт цэгүүд болон доорх явуулын цэгүүд дээр очин картаа үнэ төлбөргүй идэвхжүүлнэ. Ингэснээр нийтийн тээврээр сард 22 удаагийн үнэ төлбөргүй зорчих хөнгөлөлт нь 44 удаагийн эрхээр өөрчлөгдөнө.
Явуулын цэгүүд ажлын өдрүүдэд 9:00 – 18:00 цагийн хооронд ажиллаж байна. /Сургууль харгалзахгүй идэвхжүүлэлт хийх боломжтой тул өөрт ойр цэгүүдээр үйлчлүүлээрэй./
Байршил:
1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /Төв байрны 1 давхарт/
2. Монгол Улсын их сургууль /2-р байрны ард байрлах Багш хөгжлийн төвийн 5 давхарт/
3. Этүгэн их сургууль /1-р байрны 1 давхарт/
4. Шинжлэх ухаан, технологийн их сургууль /Төв байр 1-р байрны 1 давхарт/
5. Их засаг олон улсын их сургууль /Баруун, 21-р хорооллын баруун талд байрлах ИЗИС-ийн 2 давхарт/
6. Их засаг олон улсын их сургууль /Зүүн, ИЗИС-ийн төв 9н давхар байрны 1 давхарт/
7. Мандах их сургууль /3 давхарт/
8. Хүмүүнлэгийн ухааны их сургууль /1-р давхарт/
9. Монголын Үндэсний Их Сургууль 9/6-аас эхэлнэ.
10. Хөдөө Аж Ахуйн Сургууль 9/11-нээс 9/15-ны хооронд ажиллана.
ОЮУТНЫ КАРТ ШИНЭЭР ЗАХИАЛАХ
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрт суралцагч, оюутан нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia” платформын “e-student” цэс доторх “Оюутны карт захиалах” дэд цэс рүү нэвтрэн нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картын захиалгаа өгнө. /”E-Mongolia” платформын “e-student” цэсэд оюутны мэдээлэл ороогүй тохиолдолд тухайн сургуулийн захиргаанд хандаж Боловсролын ерөнхий газрын мэдээллийн санд өөрийн мэдээллийг оруулах шаардлагатай/
- “Улаанбаатар Смарт карт” ХХК нь Боловсролын Ерөнхий газраас баталгаажсан мэдээллийг татан авч “Картын систем”-д бүртгэн картын дугаарыг холбон, картыг төхөөрөмжид идэвхжүүлэн сургууль тус бүрээр ангилан карт болон оюутны мэдээллийг картын дугаараар бүртгэгдсэн жагсаалтын хамт түгээлт хийхэд бэлэн болгоно. /Картыг түгээлтэд бэлэн болгох хугацаа нь оюутан “E-Mongolia”-д хүсэлт гаргаснаас хойш 1-2 хоног байна./
- Дээрх процессын дагуу бэлэн болсон картуудыг холбогдох сургуулиуд руу холбогдон картыг хүлээн авах тухай мэдээлэл өгөх ба тухайн оюутны карт сургууль руу хүргэгдсэн тухай мэдээллийг өгнө.
- Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын оюутны карт хариуцсан ажилтан нь “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төв байрнаас ирж авна.
- Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын оюутны карт хариуцсан ажилтан нь картуудыг хүлээн авсны дараа жагсаалтын дагуу оюутны мэдээллийг картын дугаартай тулган оюутан тус бүрд хүлээлгэн өгнө. Оюутан картаа хүлээн авахдаа жагсаалтад байгаа картын дугаартай тулган шалгаж хүлээн авна.
ЖИЧ: Шинэ захиалгын хугацааг Улаанбаатар смарт карт ХХК болон Нийслэлийн боловсролын газраас товлож мэдэгдэхийг анхаарна уу.
ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТЫГ СЭРГЭЭХ, ДАХИН ОЛГОХ
- Картаа хаяж үрэгдүүлсэн, хугалж гэмтээсэн оюутнууд картын үнэ 3600 төгрөгийг Улаанбаатар смарт карт ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушааж, мөнгө тушаасан баримтын хамт өөрийн биеэр НҮНТөвүүдийн /Дүнжингарав, Драгон, Оргил 6 буудал, 3, 4-р хороолол Имарт, Баянхошуу дэд төв/ салбаруудад хандан картаа сэргээлгэн авч ашиглана.