Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг улсын хэмжээний зарлан мэдээллийн дуут дохионы туршилт 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр амжилттай явагдлаа.
Энэ хүрээнд Шихихутуг их сургуулийн багш, ажилтан, суралцагчид 16:05–16:25 цагийн хооронд гамшгийн аюулын дадлага, сургуулилтад идэвхтэй хамрагдан оролцлоо.
Дадлага, сургуулилтын зорилго:
Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлыг хангах
Аюулгүй ажиллагааны мэдлэг, чадварыг дээшлүүлэх
Хамтын ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулах
Дадлага, сургуулилтад идэвхтэй оролцсон нийт багш, ажилтан, оюутан суралцагсдад талархал илэрхийлье.
Аюулгүй байдал – Бидний хамтын хариуцлага!


