Skip to content
Skip to content

2025 ОНЫ ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, манай сургуулийн босго оноог давсан элсэгчдэд баяр хүргэе! Та заасан хугацаанд бүртгүүлж, суралцах эрхээ баталгаажуулах шаардлагатай.


Элсэн суралцах болзол хангасан элсэгчид:

ЭРХ ЗҮЙ” хөтөлбөр (татаж авах)

БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ” хөтөлбөр (татаж авах)

СЭТГЭЛ СУДЛАЛ” хөтөлбөр (татаж авах)

📅 Бүртгэлийн хугацаа:

Элсэгчид 2025 оны 6-р сарын 25-2025 оны 7-р сарын 09 ны өдрүүдэд бүртгүүлнэ үү. Суралцах эрхээ баталгаажуулахын тулд 2025 оны 6-р сарын 25-наас сургалтын төлбөрийн урьдчилгааг /1 сая төгрөг/ байршуулах болон дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.

📄 Бүрдүүлэх материалууд:

  1. Цахим үнэмлэхийн хуулбар

  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (эх хувиар)

  3. Хувийн хэрэг (эх хувиар)

  4. Ерөнхий шалгалтын батламж хуудас (Монгол хэл, бичгийн хамт)

  5. Цээж зураг 2 хувь – 3:4 хэмжээтэй

    • Сүүлийн 3 сард авхуулсан байх

    • Селфидсэн зураг хүлээн авахгүй

  6. Цагаан өнгийн бичиг хэргийн битүү хавтас

  7. Дээд боловсролтой бол бакалаврын диплом

    • БШУЯ-ны төгсөгчдийн системд бүртгэлтэй байх

⚠️ Анхааруулга:

Заасан хугацаанд суралцах эрхээ баталгаажуулаагүй тохиолдолд таны элсэх эрхийг дараагийн элсэгчид шилжүүлэх болно.

Холбоо барих:
📞 (+976) 99036177, 99086637, 98181616, 11320126
Хаяг: Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн хуулийн гудамж 35/1, /Баруун 4 зам, “Өгөөж чихэр боов” ХХК-ний замын урд талд