2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, манай сургуулийн босго оноог давсан элсэгчдэд баяр хүргэе! Та заасан хугацаанд бүртгүүлж, суралцах эрхээ баталгаажуулах шаардлагатай.
Элсэн суралцах болзол хангасан элсэгчид:
“ЭРХ ЗҮЙ” хөтөлбөр (татаж авах)
“БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ” хөтөлбөр (татаж авах)
“СЭТГЭЛ СУДЛАЛ” хөтөлбөр (татаж авах)
Бүртгэлийн хугацаа:
Элсэгчид 2025 оны 6-р сарын 25-2025 оны 7-р сарын 09 ны өдрүүдэд бүртгүүлнэ үү. Суралцах эрхээ баталгаажуулахын тулд 2025 оны 6-р сарын 25-наас сургалтын төлбөрийн урьдчилгааг /1 сая төгрөг/ байршуулах болон дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.
Бүрдүүлэх материалууд:
Цахим үнэмлэхийн хуулбар
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (эх хувиар)
Хувийн хэрэг (эх хувиар)
Ерөнхий шалгалтын батламж хуудас (Монгол хэл, бичгийн хамт)
Цээж зураг 2 хувь – 3:4 хэмжээтэй
Сүүлийн 3 сард авхуулсан байх
Селфидсэн зураг хүлээн авахгүй
Цагаан өнгийн бичиг хэргийн битүү хавтас
Дээд боловсролтой бол бакалаврын диплом
БШУЯ-ны төгсөгчдийн системд бүртгэлтэй байх
⚠️ Анхааруулга:
Заасан хугацаанд суралцах эрхээ баталгаажуулаагүй тохиолдолд таны элсэх эрхийг дараагийн элсэгчид шилжүүлэх болно.