Skip to content

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДАДЛАГА, СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг улсын хэмжээний зарлан мэдээллийн дуут дохионы туршилт 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр амжилттай явагдлаа.

Энэ хүрээнд Шихихутуг их сургуулийн багш, ажилтан, суралцагчид 16:05–16:25 цагийн хооронд гамшгийн аюулын дадлага, сургуулилтад идэвхтэй хамрагдан оролцлоо.

Дадлага, сургуулилтын зорилго:

✔️ Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлыг хангах

✔️ Аюулгүй ажиллагааны мэдлэг, чадварыг дээшлүүлэх

✔️ Хамтын ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулах

Дадлага, сургуулилтад идэвхтэй оролцсон нийт багш, ажилтан, оюутан суралцагсдад талархал илэрхийлье.


Аюулгүй байдал – Бидний хамтын хариуцлага!