Шихихутуг их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, хөтөлбөр тус бүрийн элсэлтийн шалгуур үзүүлэлтэд үндэслэн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Тус сонгон шалгаруулалтын дүнд Эрх зүй, Бизнесийн эрх зүй, Сэтгэл судлал /хуулийн/ бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах болзол хангаж, суралцах эрх авсан бүртгүүлэгчдийн жагсаалтыг нийтэлж байна.
Элсэн суралцах эрх авсан бүртгүүлэгчид заасан хугацаанд Шихихутуг их сургууль дээр биечлэн ирж, бүртгэлээ баталгаажуулна.
Жагсаалт харах
- Эрх зүй бакалаврын хөтөлбөрийн жагсаалт (нийт 10 хуудас)
- Бизнесийн эрх зүй бакалаврын хөтөлбөрийн жагсаалт (нийт 3 хуудас)
- Сэтгэл судлал /хуулийн/ бакалаврын хөтөлбөрийн жагсаалт (нийт 4 хуудас)
Жагсаалтыг бүртгэлийн БҮТ-ийн ID дугаараар нийтэлсэн болно. Жагсаалтын дараагийн хуудсыг жагсаалтын зүүн доод хэсэгт байрлах хэсэгт дарж үзээрэй.
Бүртгэл баталгаажуулах хугацаа
Улаанбаатар хотын элсэгчид:
2026 оны 07 дугаар сарын 01–09-ний өдрүүдэд Шихихутуг их сургууль дээр биечлэн ирж бүртгэлээ баталгаажуулна.
Орон нутгийн элсэгчид:
2026 оны 08 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Шихихутуг их сургууль дээр биечлэн ирж бүртгэлээ баталгаажуулна.
Бүрдүүлэх материал
Элсэгчид бүртгэлээ баталгаажуулахдаа дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (Е-Mongolia платформоос авсан байх);
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (эх хувиар);
- Хувийн хэрэг (эх хувиар);
- Ерөнхий шалгалтын батламж хуудас;
- Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас;
- 3:4 харьцаатай цээж зураг 4 хувь (сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг хүлээн авахгүй);
- Цагаан өнгийн битүүмжтэй бичиг хэргийн хавтас;
- Дээд боловсролтой иргэн бол бакалаврын диплом (БШУЯ-ны төгсөгчдийн системд бүртгэлтэй байх).
Анхаарах зүйл
Заасан хугацаанд хөтөлбөрөө баталгаажуулаагүй тохиолдолд Шихихутуг их сургуульд элсэн суралцахаас татгалзсанд тооцож, тухайн элсэх эрхийг жагсаалтын дараагийн бүртгүүлэгчид шилжүүлнэ.
Холбоо барих
Утас: 9903-6177, 9908-6637, 8020-9718, 11-320176, 77661991
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 35/1
/Баруун 4 зам, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн замын урд талд/ Google map ашиглахыг зөвлөж байна.



