Skip to content

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Шихихутуг их сургуулийн багш, ажилтнууд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.

Шихихутуг их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор Г.Амаржаргалан

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор,

Бакалаврын сургалтын албаны менежер Б.Пагамдулам

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдлаа.

Эрдэм мэдлэг түгээх, дээд боловсролын чанар, сургалт-судалгааны хөгжилд зориулсан Та бүхний хөдөлмөр, зүтгэл ийнхүү төрдөө үнэлэгдсэнд Шихихутуг их сургуулийн эрдмийн хамт олон чин сэтгэлийн баяр хүргэж байна.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын эрдэм судлал, боловсролын үйлсэд нь улам их амжилт хүсье.

                                             Шихихутуг их сургуулийн Захиргаа

723614138_1428436929302200_8731621454206919455_n
723779587_26873247859037500_6883808934234722203_n