ТӨРӨӨС НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ХУВИЙН ӨМЧИЙН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХӨД ОЛГОХ НӨХӨХ ОЛГОВОР
DOI:
https://doi.org/10.66582/299d6t02Keywords:
Нийгмийн зайлшгүй хэрэгцээ Төр Нөхөх олговор ГазарAbstract
fair or just compensation. It examines various methods and
approaches for determining the valuation of land compensation,
including the market value approach, comparative sales method,
income approach, cost approach, replacement cost approach, and
human rights-based approaches. The subsection highlights the specific
methods used by different countries to establish compensation.
The expropriation of private land based on social necessity and the
related compensation disputes require comprehensive measures to
balance public interest with private property rights. Resolving
compensation disputes involves addressing the rights of the parties
involved, the implementation of these rights, and the authority and
scope of the institutions responsible for managing and adjudicating
these disputes. One critical aspect is the establishment of effective
grievance and dispute resolution mechanisms. While various
mechanisms exist in different countries, most follow similar principles.
This subsection consolidates the common mechanisms used in the
countries studied to resolve compensation disputes arising from the
expropriation of land based on social necessity.
Шударга нөхөх олговор буюу fair/or just compensation-ны эрх зүйн
онолын асуудлуудын талаар судалгаа харьцангуй цөөн хийгдсэн.
Газрын нөхөх олговрын үнэлгээг тогтоох арга, хандлагууд болох
зах зээлийн шударга үнийн хандлага, харьцуулсан борлуулалтын
үнийн арга, орлогын хандлага, өртгийн хандлага, орлуулах
зардлын хандлага, хүний эрхэд суурилсан хандлагуудын онцлог,
гадаад улс орнууд аль аргыг ашиглан нөхөх олговрыг тогтоодог болохыг судлах шаардлагатай байна.
Нийгмийн хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн газрыг эргүүлэн авах,
түүнтэй холбоотой нөхөх олговрын маргаан нь нийтийн ашиг
сонирхлыг хувийн өмчийн эрхтэй тэнцвэржүүлэх цогц арга
ажиллагааг шаарддаг. Тэр дундаа газрын нөхөн олговортой
холбоотой маргааныг шийдвэрлэхэд тухайн маргаанд оролцогч
этгээд, тэдгээрийн газартай холбоотой эрхийг хэрхэн
хэрэгжүүлэх болон тухайн эрхийг удирдах, хянан шийдвэрлэх
байгууллагын эрх, хэмжээний асуудал чухлаар тавигддаг. Үүний
нэг нь үр дүнтэй гомдол гаргах, маргаан шийдвэрлэх механизм
юм. Гадаадын зарим оронд газрын маргааныг шийдвэрлэдэг янз
бүрийн механизм байдаг боловч ихэнх оронд ижил, төсөөтэй
байдлаар шийдвэрлэдэг байна. Тиймээс харьцуулан судалсан
орнуудад нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг нөхөн
олговортойгоор эргүүлэн авах явцад үүссэн газрын нөхөн
олговрын маргааныг шийдвэрлэж буй нийтлэг механизмыг
нэгтгэн судаллаа.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2026 ШИХИХУТУГ

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.