Монголын Олон Улсын Арбитраас хууль зүйн их, дээд сургуулиудын 11 багийн дунд “MOCK TRIAL 2023” арбитрын шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнд Шихихутуг их сургуулийн баг ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.
Амжилт гаргасан багш нар, оюутнууддаа Шихихутуг их сургуулийн хамт олон, төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрдмийн их аян зам нь дардан байхыг хүсье!
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЭРХЭМЛЭСЭН ШИЛДЭГ ХУУЛЬЧ НАР БОЛОХЫГ ХҮСЬЕ.