Skip to content

“MOCK TRIAL–2026” ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ДҮҮРЭН ОРОЛЦЛОО

Авлигатай тэмцэх газар үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэлийн нэрэмжит “Mock Trial–2026” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Шихихутуг их сургуулийн оюутнууд амжилттай оролцож, өндөр амжилт үзүүллээ.

Тус тэмцээнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Дотоод хэргийн их сургууль, “Алтаргана” өмгөөллийн хуулийн товчоо хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын тэргүүлэх их, дээд сургуулиудын 19 багийн 120 гаруй оюутан оролцож, өрсөлдсөн байна.

Шихихутуг их сургуулийн амжилт

Бакалаврын өдрийн анги:

  • 🥈 Дэд байр – “Гэрэгэ” баг
  • 🥉 Гутгаар байр – “Их заргач” баг

Бакалаврын эчнээ анги:

  • 🥇 Тэргүүн байр – “Зургаадай мэргэн” баг
  • 🥈 Дэд байр – “Их цааз” баг

Хувийн амжилт

  • 👨‍🏫 Шилдэг багш – Б. Бат-Ерөөлт
  • 🗣️ Шилдэг илтгэгч – Х.Хонгорзул

Шихихутуг их сургуулийн мэтгэлцээний шигшээ баг нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр “Mock Trial” тэмцээнд 6 жил дараалан тэргүүлсэн үнэмлэхүй амжилтаа бататгасан нь тус сургуулийн сургалтын чанар, практикт суурилсан арга зүйн бодит илэрхийлэл боллоо.

Энэхүү амжилт нь оюутан, багш нарын хичээл зүтгэл, ур чадвар, хамтын ажиллагааны үр дүн төдийгүй ирээдүйн хуульчдыг бэлтгэхэд чиглэсэн сургалтын бодлого, чанарын баталгаажуулалтын үр өгөөжийг харуулж байна.

Шихихутуг их сургуулийн нийт баг тамирчид, багш, ажилтнуудад халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.