“Mock trial-2023” Арбитрын мэтгэлцээний тэмцээний:
I байрт Шихихутуг Их сургуулийн 2-р баг;
II байрт Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн 1-р баг;
III байрт Монгол Улсын Их сургуулийн 1-р баг тус тус шалгарлаа
Энэ удаагийн тэмцээнд хууль зүйн 7 сургуулийн 12 баг оролцсон бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Арбитрын мэтгэлцээн нь хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудад хэрэг, маргаан дээр хэргийн оролцогчийн байр сууринаас оролцох, маргааныг шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэх практик судалгааг өргөжүүлэх, хөгжүүлэх, эрх зүйн боловсролын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бөгөөд Мэтгэлцээний дүрэмд багуудын саналыг тусгасан болно.
Тэмцээнд оролцсон
1. Дотоод хэргийн их сургууль,
2. Монгол Улсын Их Сургууль,
3. Их засаг их сургууль,
4. Чингис Соосэ,
5. Шихихутуг их сургууль,
6. Отгонтэнгэр их сургууль,
7. Санхүү эдийн засгийн их сургуулийн багууд, мөн тэмцээнд багуудаа бэлдэж оролцуулсан багш, удирдагчдад, тэмцээний шүүгчээр ажилласан арбитрчдадаа талархал илэрхийлье.