Шихихутуг их сургууль АНУ-ын Техас мужид төвтэй “Спурлок сан”-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс, хууль зүйн шинэчлэлийг дэмжих, мөн хууль зүйн боловсрол, судалгаа, оюутан залуусын олон улсын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Хууль зүйн судалгаа, эрдэм шинжилгээний хамтарсан ажил хэрэгжүүлэх;
- Судалгааны өгүүлэл, бодлогын баримт бичиг, кейс судалгаа боловсруулах;
- Оюутнуудын moot court, хэлэлцээрийн симуляци, цахим болон танхимын сургалт зохион байгуулах;
- Монгол, АНУ-ын хуульч залуусын мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Ардчилал, хүний эрх, эрх зүйт ёсыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, тэтгэлэг, санхүүжилтийн боломжийг хамтран эрэлхийлэх зэрэг багтаж байна.
Шихихутуг их сургууль нь хууль зүйн боловсрол, судалгаа, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар оюутан, залуусын мэдлэг, ур чадвар, олон улсын оролцоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.
Шихихутуг их сургууль
“Чанартай боловсрол — нийгмийн сайн сайхны төлөө”




