Шихихутуг их сургууль, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүгчдийн холбоо хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд шүүхийн байгууллагын хүний нөөцийн хөгжил, мэргэжлийн чадавхыг дэмжих олон талт ажил хэрэгжиж байна.
Тус хамтын ажиллагааны нэг чухал чиглэл болох мэргэжлийн англи хэлний сургалтыг Шихихутуг их сургууль АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Фулбрайтын “Англи хэлний туслах багшийн хөтөлбөр” /Fulbright English Teaching Assistant — ETA/-ийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
2025–2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан эхний ээлжийн сургалтыг Шихихутуг их сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн багш, АНУ-ын Вашингтон хот дахь Америкийн их сургууль /American University, Washington, D.C./-ийн төгсөгч Эмили Хуйзи Брайнанд удирдан явуулж, шүүхийн байгууллагын нийт 50 албан хаагч хамрагдав.
Сургалтаа амжилттай дүүргэсэн оролцогчдод сертификат гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.
Төгсөгчид 2026–2027 оны хичээлийн жилд ахисан түвшний сургалтад үргэлжлэн хамрагдах боломжтой юм.
Шихихутуг их сургууль цаашид шүүхийн байгууллагын хүний нөөцийн хөгжил, олон улсын харилцааны ур чадвар, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.
Шихихутуг их сургууль
“Чанартай боловсрол — нийгмийн сайн сайхны төлөө”




