Шихихутуг их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим болон “Үндсэн эрх” клуб хамтран “Үндсэн хуулийн процессын эрх зүй: Шүүхийн мэтгэлцээн /Moot Court/” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Оюутнуудын хууль хэрэглэх ур чадвар, шүүхийн процессын мэдлэг, мэтгэлцэх соёл, илтгэх болон үндэслэл гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой тус тэмцээн нь шинээр байгуулагдсан “Үндсэн эрх” клубын анхны томоохон арга хэмжээ болсноороо онцлог байв.
Тэмцээнд оролцсон багууд Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, хууль зүйн үндэслэл боловсруулах чадвар, шүүхийн мэтгэлцээний арга барилаараа өрсөлдөж, дараах оролцогчид шилдгээр шалгарлаа. Үүнд:
- Тэргүүн байр — “Absolute” баг;
- Дэд байр — “Legal Minds” баг;
- Шилдэг илтгэгч — 1Б ангийн оюутан Ш.Тэргэл;
- Шилдэг илтгэгч — 1А ангийн оюутан Б.Одсэргарав нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт оюутан залуус болон “Үндсэн эрх” клубын хамт олонд цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Шихихутуг их сургууль
“Мэдэгтүн, сахигтун!”




